976 9717-0033

Танилцуулга

БИДНИЙ ТУХАЙ .

2018/01/10
Танилцуулга

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулинд  нэмэлт  өөрчлөлт  орсноор,

Мэргэжлийн боловсрол, сургалтын Үнэлгээний төвийн дүрэм, орон тоо бүтцийг Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/46 тоот тушаалаар баталсан.

 

Төв нь Монголын мянганы сорилтын сангийн МБС-ын төслийн санхүүжилтээр иж бүрэн  тоноглогдсон  Мэргэжил арга зүйн үндэсний төв (МАЗУТ)-ийн суурин дээр үйл ажиллагаагаа  явуулж   эхэлсэн.

 

МУ-ын ЗГ-ын 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 55 тоот тогтоолоор төвийн нэрийг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 09 сарын 21-ны өдрийн А/139 тоот тушаалаар бүтэц үйл ажиллагааны дүрмийг шинэчлэн баталсан.

МБСҮТ нь Мэргэжлийн болон техникийн боловсролыг хөтөлбөрийн шаардлага хангасан төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг үнэлэх шалгах, баталгаажуулах, мэргэжлийн түвшинг тогтоох, зэрэг олгох, хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулах  үндсэн чиг үүргийн хүрээнд:

 

 

 

 

 

Үнэлгээ, гэрчилгээжүүлэлт:

 

 

Албан болон албан бус сургалт, амьдрах орчноос чадамж, мэргэжил эзэмшсэн төгсөгч, иргэний мэргэшлийн түвшинг үнэлж баталгаажуулах, гэрчилгээжүүлэх   

Мэргэжлийн боловсрол, сургалтын чанарт хөндлөнгийн үнэлгээ хийх, Сургалтын байгууллагын  чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах, агуулгад дүгнэлт гаргах, зөвлөмж гаргах

 

 

 

 

 

Сургалт, судалгаа инноваци:

 

 

Мэргэшсэн үнэлээч бэлтгэх, салбарын хүний нөөцийг чадавхийг бэхжүүлэх, ТМБС-аар болон хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, шинэ ажил, мэргэжлийн судалгаа эрхлэх, салбарын үйл ажиллагаанд гарч буй шинэ санаа, бүтээл, брендийг дэмжиж олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх

 

 

 

 

 

 

Сургалтын хэрэглэгдэхүүн, мэдээллийн сан:

 

 

Мултьмедиа сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулах, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах, ЧСС-ын стандарт, хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, инновацийн мэдээллийн сан бүрдүүлэх, Үнэлгээ, гэрчилгээжүүлэлт баримт бичгийн мэдээллийн сан бүрдүүлж, лавлагаа хийх, Үнэлгээний тестийн сан бүрдүүлэх, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын бүртгэл, инновацийг хөтлөж мэдээллийн санд байршуулах, Цахим хуудас хөгжүүлэх