976 9717-0033

Цаг үеийн мэдээ

“ТҮНШЛЭЛД СУУРИЛСАН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТ” үндэсний зөвлөгөөн .

2018/01/10
Цаг үеийн мэдээ

2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр МБС-ын Үндэсний зөвлөл, ХНХЯ, МАОЭНХолбоо, Мэргэжлийн холбоод, Ажил олгогчид, Салбарын эрдэмтэн судлаачид, Салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн мэргэжилтнүүд оролцсон “ТҮНШЛЭЛД СУУРИЛСАН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ СУРГАЛТ” үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт Чанарын баталгаажуулалтын нэгдсэн тогтолцооны талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагаанд ажил олгогч, мэргэжлийн холбоодыг татан оролцуулах, сургалтын байгууллагуудын бэлтгэж буй мэргэжилтэй ажилтны ур чадварыг хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байрны шаардлагад нийцүүлэх, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ажил олгогч, мэргэжлийн холбоодын оролцоог эрчимжүүлэх, Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвийн дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн ажиллах эрх зүйн орчин, бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл, гишүүдэд тавигдах шалгуурын талаар хэлэлцэж, тодорхойлох талаар санал солилцож, МАОЭНХолбоо, МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН Холбоодуудтай  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.