976 9717-0033

Цаг үеийн мэдээ

МОНГОЛ УР ЧАДВАР 2018 .

2018/01/10
Цаг үеийн мэдээ

2019 оны наймдугаар сард ОХУ-ын Казань хотноо болох 45 дахь удаагийн тэмцээнд эх орноо төлөөлөх ур чадвартай залуусыг сонгох сүүлийн шатны шалгаруулалт 2018.12.03-07 өдрүүдэд болж өнгөрлөө. “WORLD SKILLS KAZAN 2019” ур чадварын олимпод Монгол улсаа төлөөлөн оролцох залуусын нэрс тодорлоо. 
Гагнуурын төрлөөр Герман-Монголын МСҮТөвийн оюутан Т.Оюун-Эрдэнэ 
Цахилгааны төрлөөр Налайх дахь МСҮТ-ийн суралцагч Э.Рэнцэн-Очир 
Барилгын өрөг угсрагчийн төрлөөр Барилгын политехник коллежийн суралцагч Г.Анх-Учрал 
Барилгын сантехникийн төрлөөр Ховд Хөгжил политехник коллежийн суралцагчС.Дашдэрэм 
Мужааны төрлөөр Техник технологийн политехник коллежийн БУМТ-ангийн төгсөгч Н.Батбуян
Токарийн төрлөөр Налайх дахь МСҮТөвийн суралцагч Т.Цогтсайхан 
Тогоочийн төрлөөр Хөвсгөл МСҮТөвийн төгсөгч Л.Чибаяр
Үсчний төрлөөр Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн суралцагч Н.Гэрэлт-Од нар шалгарлаа. 
Монгол улсаа төлөөлөн Дэлхийн Ур чадварын олимпод оролцохоор шалгарсан залуустаа амжилт хүсье.